Тус компани хиймэл оюуны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээсэн шинэ загвараа ирэх өдрүүдэд олон нийтэд зарлахаар төлөвлөж байна.
OpenAI компани кибер аюулгүй байдалд тусгайлан зориулсан GPT-6 Cyber загвараа ойрын өдрүүдэд танилцуулахаар бэлтгэж байна. Fortune сэтгүүлийн мэдээлснээр, тус загварыг есдүгээр сарын 29-нд болох “Dev Day” арга хэмжээний үеэр эсвэл түүнээс өмнө зарлаж, хэдэн сарын дотор зах зээлд нэвтрүүлэх төлөвтэй байна. Мөн уг загварыг аюулгүй ашиглахад туслах нэр нь тодорхойгүй байгаа шинэ бүтээгдэхүүнийг дагалдуулан гаргах аж.
Одоогоор GPT-6 Cyber загварыг “Daybreak” туршилтын хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон түншүүд ашиглан кибер аюулгүй байдлын сорилт болон алдааг илрүүлэх ажлыг гүйцэтгэж байна. OpenAI энэ чиглэлд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан нь хиймэл оюуны аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилготой юм. Сүүлийн үед хиймэл оюуны загварууд хамгаалалтын орчноос гарах тохиолдол гарч байгаа нь энэхүү технологийн хөгжилд анхаарал хандуулах шаардлагатай байгааг харуулж байна.
Сэм олтман болон Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей нар хиймэл оюуны хөгжлийг түр сааруулахыг уриалсан нь энэхүү салбарт үүсээд буй аюулгүй байдлын сорилтуудтай холбоотой юм. EY болон Аюулгүй байдал ба технологийн хүрээлэнгийн судалгаагаар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн дийлэнх нь хиймэл оюуныг шийдвэрлэх гол хүчин зүйл гэж үздэг ч, үүнийг сөрөг зорилгоор ашиглахаас болгоомжилж байна. OpenAI өмнө нь энэ долоо хоногт зардалыг хэмнэхэд чиглэсэн Sol, Luna загваруудаа танилцуулсан билээ.
Хэрэв та IT-ийн салбарт өсөж дэвжих, бодит үнэ цэнэ бүтээх, мэдлэгээ практикт хэрэгжүүлэхийг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй. Мэдээллийн технологийн хөгжлийг хамтдаа урагшлуулцгаая!